Шаардагдах бичиг баримтуудыг хүлээж авснаар (өргөдөл, санхүүгийн батлан даагчийн захидал, иргэний паспортын хуулбар, үнэмлэхний зураг, өргөдлийн материалын хураамж 125 ам. доллар), тэдгээр материалыг шалгах бөгөөд таны өргөдлийг хүлээн авах эсэхийг энэ хугацаанд шийдвэрлэнэ. Ойролцоогоор ажлын долоон өдрийн дотор таны өргөдлийг хүлээн зөвшөөрсгөн эсэх тухай мэдэгдэл илгээх болно.
АНУ – ын Цагаачлалын Хэлтсийн одооны бодлогоор олон улсын оюутнууд нь санхүүгийн хувьд хүлээх үүрэг хариуцлага нь хангагдсан байхыг заасан байдаг. Эдгээр шаардлагууд хангагдсан бөгөөд оюутан тус сургуульд элсэхийг хүлээн зөвшөөрсөн бол I-20 виз олгогдох болно. I-20 визийг хүлээж авсанаар оюутан I-901 маягтыг бөглөх шаардлагатай бөгөөд АНУ - ын Дотоодын Аюулгүй Байдлын Газарт 200 ам.доллар тушаасан байна. Эдгээр оюутнууд нь тус сургуулийн төлбөр буцаан олгох журамд хамрагдана.
Оюутны F-1 виз авахын тулд та өөрийн АНУ –д суралцах зорилгоо болон өөрийн сургалтыг гүйцээсэний дараа төрөлх эх орондоо буцахаа илэрхийлж тодорхой баримтыг АНУ-н консул эсвэл Элчинд мэдүүлэх шаардлагатай. Таньд шаардлагатай бичиг баримтууд: Америкийн Үндэсний Англи хэлний Институтээс авсан I-20 виз, санхүүгийн дэмжлэгийн нотолгоо, хүчинтэй пасспорт, өөрийн орны иргэн болохыг гэрчлэх баримт. Түүнчлэн визийн ажилтантай ярилцлага хийсэн байхыг шаардана. Бид танд сургалтаа эхлүүлэхээр зорих өдрийн өмнө ядаж 60-120 өдрийн өмнө элчингийн ярилцлага хийх товоо тохирсон байхыг зөвлөж байна. Оюутны виз хэрхэн мэдүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг АНУ- ын Элчин сайд эсвэл Консулын вэб хуудсанд хандан авах бөгөөд жагсаалтыг www.usembassy.gov вэб хуудаснаас авах боломжтой www.usembassy.gov.
Америкийн Үндэсний Англи хэлний Институт ба хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах бол доорх формыг бөглөнө үү.